Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн уран бүтээлч Дашпунцагийн Сандагдоржийн "УРЛАХУЙ" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Уран бүтээлч Д.Сандагдорж нь 2004 онд Дүрслэх Урлагийн сургуулийг Г.Лхагвасүрэн багшийн урланд суралцаж төгссөнөөс хойш уран бүтээлээ тасралтгүй, идэвхитэй уран бүтээлээ туурьвиж байгаа билээ.
Энэхүү үзэсгэлэн нь түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд уг үзэсгэлэндээ Дүрслэх урлагийн олон урсгал чиглэл, техникийг харуулахыг зорьжээ.
Түүний бүтээлүүдээс байгалийн сайхныг магтсан өнгөлөг, гэгээлэг, өөдрөг өнгө аяс мэдрэгдэх 30 гаруй уран зураг дэлгэгджээ.