Нойр, хоолондоо муу болон хэт уйланхай таван хүүхэд тутмын нэг нь ирээдүйд аймхай хулчгар, эсвэл түрэмгий нэгэн болдог гэнэ. Үүнийг 17 мянган хүүхдэд хийсэн туршилт судалгааны дүнд тогтоожээ. Мөн тэдгээр хүүхдүүд аливаад анхааралтай хандах, төвлөрөхдөө муу нь анзаарагдсан байна.
Уг судалгааг хийсэн “Уорик” их сургуулийн профессор Дитер Вольке “Хэт их уйлах, нойр, хоолондоо тааруу нялхас ирээдүйд зан аашийн доголдолтой болох магадлал 100 хувь. Бид нэмж 1987-2006 оны хооронд хийсэн 22 судалгааг харьцуулахад ч дээрх дүгнэлт батлагдсан” гэжээ. Нялх хүүхдийн хувьд уйлах нь хэвийн үзэгдэл боловч гурван сараас дээш насны хүүхэд ихээр уйлах нь заримдаа дээрх эрсдэлийг дагуулдаг аж.