m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.16 03:01
659
Ямар жимс юунд сайн бэ

Цусны даралт ихтэй болон судас хагарамтгай хүмүүст бас сайн нөлөөтэй. Өдөрт 20 орчим интоорын жимс идэж байхад үе мөчний өвдөлтийг бууруулна.

Мөн эртний эмч Гиппократ энэ жимсийг гэнэт татаж унадаг (эпилепси) өвчтэй хүмүүст зөвлөдөг байсан байна. Мэдээж өвчнийг нь ор мөргүй алга болгочихгүй ч нойрыг нь засах, сэтгэлийг өөдрөг болгож бол чадах. Үүнээс гадна интоорын жимсэнд хорт хавдар үүсгэгч концероген бодисуудын үйлчлэлээс организмыг хамгаалах чадвартай биофлавонидын төрлийн бодиснууд ихээхэн хэмжээгээр агуулагддаг.

Хоол болосвруулах замын өвчтэй хүмүүс өлөн ходоодтой үедээ идэхгүй байвал дээр. Хоолны дараа бол болно.

Цангис /клюква/. Цангисны шүүс давсаганд халдварт нян орохоос сайн сэргийлдэг. Нянгийн эсрэг үйлчилгээтэй. Шүдний буйл бэхжүүлнэ. Хоолны болон архины хордлогын үлдэгдлийг арилган цэвэрлэдэг.

Бөөрөлзгөнө /малина/. А витаминаар баялаг учраас холестериныг хазаарлан цусанд шимэгдүүлэхгүй байлгаж зүрх судасны өвчнөөс хамгаалах чадвартай. РР – витамин нь ядаргаа тайлах, нойргүйдлийг арилгах, хоолны дуршилыг нэмэгдүүлэх, арьсыг цэвэршүүлж уян хатан болгож өгнө. Е –витамин хөгшрөлтөөс хамгаална. В2 амин дэмнийхээ тусламжтайгаар үсний хугаралыг зогсоож өнгөтэй болгоно. Нүүрэндээ маск хэлбэрээр тавихад идээт батга, зарим төрлийн дерматитыг эмчилнэ. Салицилын хүчлээр баялаг учраас биеийн халууныг бууруулахдаа гарамгай. Чанамал хэлбэрээрээ бол ханиадны эсрэг хүчтэй зэвсэг болж ирдэг. Мөн бөөрөлзгөнөд өөх задлах чадвартай бодис агуулагддаг нь нотлогдсон баримт юм. Харин бөөрний нефрит, подагр (цусан дахь шээсний хүчил ихдэх) зэрэг өвчтэй хүмүүст бөөрөлзгөнө сөрөг нөлөөтэй.

Үхрийн нүд /смородина черная/. Аскорбины хүчлийн агууламжаараа зөвхөн нохойн хушууг л урдаа оруулдаг жимс. Амны халбага үхрийн нүд = нэг ширхэг нимбэг. Хагас аяга үхрийн нүдэнд хүний өдрийн хэрэгцээний С витамин агуулагддаг.Өсөж байгаа хүүхдүүдэд маш сайн. Ачаалал даах чадвартай болгоно. Антибиотикийн үйлчлэлийг нэмэгдүүлж, харин хорыг нь бууруулж өгдөг. Бодисын солилцоог хэвийн болгоно. Судасны хана хатуурах, цус багадалтаас сэргийлнэ. Эдгэхгүй удаж байгаа ханиадыг эмчлэхдээ үхрийн нүдийг буцалгаж уувал сайн.

Цусны бүлэгнэл ихтэй цусны бүлэн үүсэх хандлагатай хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Зүрхний шигдээс болсны дараахь үед үхрийн нүднээс татгалзвал зохино.

Улаалзгана /смородина красная/. Жирэмсний хордлогын үеийн дотор муухайрлыг арилгана. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэн хэвийн болгодог тул өтгөн хатдаг колиттой хүмүүст сайн. Организмаас хорт бодисуудыг гадагшлуулдаг.

Гүзээлзгэнэ /земляника/. Аскорбины хүчлээр баялаг тул бие организмыг ерөнхийд нь бэхжүүлэн сайжруулдаг. Гүзээлзгэнээр компот чанаж уухад амны цангааг сайн тайлдаг. Тулай өвчин болон бөөр чулуужих өвчинд анагаах үйлчилгээ үзүүлнэ. РР амин дэмээр баялаг учраас нойргүйдэл, уур уцаар, ядаргаа зэргийг сайн эмчилнэ. Шүдний буйлыг бэхжүүлдэг. Мөн амтат гүзээлзгэнэ тархины хөгшрөлтийг удаашруулдаг гэдгийг эрдэмтэд нотолсон. Элэг, ходоодоор нь хатгуулан өвддөг болон ходоодны хүчил ихтэй хүмүүст гүзээлзгэнэ зохимжгүй байдаг, бас мухар олгойн архаг үрэвсэлтэй бол гүзээлзгэнээс татгалзсан нь дээр.

Чацаргана /облепиха/. Бусад бүх жимснээс илүү. Бараг л бүх төрлийн амин дэмийг өөртөө агуулдаг. Биеийн эсэргүүцлийг сайжруулан халдвар авахаас хамгаална. Нян устгах чадвартай учраас организмд орж ирсэн өвчний нянг идэвхитэй устгадаг. Арьсыг эрүүлжүүлнэ, үсний ургалтыг түргэсгэнэ, биенээс хорт бодисуудыг зайлуулна.

Тошлой / крыжовник/. Тошлойнд аскорбины хүчил, В амин дэмүүд, А амин дэм зэрэг ихээр агуулагддаг. Мөн энэ жимс пектинээр баялаг учраас организмаас хор шаарыг сайн зайлуулдаг, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх болон судас бэхжүүлэх үйлчилгээтэй. Тошлой жимсийг домогт Мичурин “хойт зүгийн усан үзэм” гэдэг байсан нь учиртай: түүгээр гэрийн нөхцөлд сайхан дарс хийж болдог.

Ходоод болон арван хуруу нугалааны шарх сэдэрсэн үед, мөн гэдэсний өвчтэй хүмүүс тошлой – хориотой жимс гэдгийг анхаараатай!

Хар нэрс /черника/. Хатаасан хар нэрс ходоодны ажиллагааг хэвийн болгоно, ялангуяа хүүхдэд сайн нөлөөлдөг. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна, нүдний хараанд маш сайн нөлөөлж, харааг засах чадвартай. Өдөрт ганц цайны халбагыг идэхэд л таны нүд хамгаалагдана.

Хар болон хөх нэрсэнд их хэмжээгээр агуулагддаг бодиснууд  хорт хавдар үүсгэгч бодиснуудыг нөлөөг саармагжуулдаг бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдрын явцыг удаашруулдаг гэдгийг америкийн эрдэмтэд батлаад байгаа юм.