m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.05 02:40
295
Гэрийн сувилахуйн тусламж, үйлчилгээг багаар үзүүллээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” уриан дор Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн сувилахуйн алба хамтран Арвайхээр сумын өрхийн эрүүл мэндийн төвийн харьяа 0-12 насны байнгын асаргаа шаардлагатай 12 хүүхдэд гэрийн сувилахуйн тусламж үзүүлжээ.  Энэ удаагийн гэрээр үзүүлсэн сувилахуйн тусламж, үйлчилгээ нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тасаг, клиникийн сувилахуйн арга зүйчид, сумдын ахлах сувилагч, өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн сувилахуйн багийн гишүүдтэй нэг баг болж ажиллаж, харилцан туршлага солилцсоноороо онцлог болсон байна. Сувилагч нар хүүхдүүдэд халуун үзэх, судасны цохилт, амьсгал тоолох, цусны даралт хэмжих зэрэг сувилахуйн ерөнхий мэдээлэл өгсөн бөгөөд нярайг усанд оруулах, чих, хамар, ам цэвэрлэх, хэл яриа, бие бялдар, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд дасгал хөдөлгөөн зааж, иллэг массаж хийх зэрэг төрөлжсөн сувилахуйн тусламжийг үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийг заасан хугацаанд нэмэгдэл хоолонд оруулах, нэмэгдэл хоолыг бэлтгэх, нярай хүүхдийн асаргааны талаар мэдээлэл сурталчилгаа хийж, гарын авлагаар хангав. Гэрээр сувилахуйн тусламж үзүүлэхдээ БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн нярайн эмч, сувилагчдын сувилахуйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн ОХУ-ын Эрхүү хотын Перинаталь төвийн нярайн эрчимт эмчилгээний тасгийн туршлагаар гэрийн нөхцөлд нярайг усанд оруулах аргыг эцэг эхчүүдэд хийж үзүүлэн, ач холбогдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгчээ.