Будаагаа агшаана
Тахианы цээж махыг 25 минут чанаж усыг сайтар шүүж гаргаад хөргөсний дараа жижиглэн хэрчээрэй.
Лууван, чинжүү, сонгино, сармис, брокколиг жижиглэн хэрчинэ. Хүсвэл өөрийн дуртай ногоог сонгож хийж болно шүү. Ингээд томхон хайруулын таваг эсвэл тогоонд 3-4 хоолны халбага оливын тосыг хийж халаагаад сонгиныг хийж 2 минут орчим хуураад бусад ногоог хийж үргэлжлүүлэн 5-7 минут хуурна. Ингээд агшаасан будаа, вандуй, эрдэнэшишийг хийж сайтар хольж хуурна. Жижиг аяганд 1 хоолны халбага оливын тос, бальзамын цуу, давс, перц зэргийг хийж сайтар хутгаад хоолондоо хийж зөөлөн гал дээр байнга хутгаж хуурна. Мөн тахианы мах, ногоон сонгино эсвэл яншуй, 3-4 дусал нимбэгний шүүсийг хийж хуурна. Өөр нэгэн арга бол тахианы махыг чанахгүйгээр оливын тосонд бор шаргал болтол хуураад дээрээс нь хэрчсэн ногоонуудаа хийж хуурна. Мөн өндгийг шарж жижиглэн хэрчиж хийвэл зөөлөн, сайхан амттай болдог. Ингээд агшаасан будаагаа хийж хуураад дээрх амтлагчуудаар амтлана.