Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлж буй “Бэрэн” групп 120 хүүхдийн ортой, 180 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын нээлт болов. Мөн тус дүүргийн 17 дугаар хороонд “Төсөв төсөл” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн улсын тэргүүний 58 дугаар сургуулийн өргөтгөл 640 хүүхдийн суудалтай бага сургуулийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа болон бусад холбогдох албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцож, 58 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоо сонирхуулжээ.
2014-2015 оны хичээлийн жилд нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар 17 бага сургууль цэцэрлэг барихаар шийдвэрлэсэн
2014-2015 оны хичээлийн жилд нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар 17 бага сургууль цэцэрлэг барихаар шийдвэрлэсний хоёр нь ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болов.
Дээрх хоёр бага сургууль, цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж байгаа орон сууцны 7 дугаар хороолол, Дамбадаржаа орчимд баригдсанаараа онцлог юм.