m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.18 11:15
120
Нөөцийн мах энэ сарын 25-наас худалдаанд гарна

Нийслэлчүүдийн хаврын хэрэглээнд зориулж нөөцийн мах бэлтгэдэг. Тэгвэл энэ жилийн нөөцийг махыг энэ сарын 25-наас худалдаанд гаргахаар болжээ. Энэ онд нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахаар дөрвөн компани сонгогдоод байна. Тэд нийтдээ 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх аж.

Одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” компани 2450, “Мах импекс” 2230, “Мах маркет” 1845, "Эй Энд Ди Эм” 2580 тонн мах нөөцлөөд байна.

Энэ жилийн нөөцийг махыг энэ сарын 25-наас худалдаанд гаргахаар болжээ

Нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн 40 хувийг тухайн аж ахуйн нэгж өөрийн эх үүсвэрээр, 60 хувийг Монголбанк гаргахаар гэрээнд тусгажээ. Монголбанк 46.2 тэрбум төгрөгийн зээл олгосноос 30.5 тэрбум төгрөгийг мах бэлтгэсэн компаниудад олгоод байна. Нөөцийн махны үнийг хараахан тогтоогоогүй байгаа аж.