Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран Загвар хороо төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд анхны боловсон хогийн цэгийг байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, АНУ-ын Азийн сангийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч, 16 дугаар хорооны Засаг дарга оролцов. Энэхүү хогийн цэгийг хог тээврийн машин техник хүрэх боломжгүй, хог хаягдал ил задгай ихээр үүсдэг газруудад байгуулж байгаа юм.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд анхны боловсон хогийн цэгийг байгууллаа
Тус хогийн цэгт иргэд хогоо авчирч хаяхдаа хоёрдогч түүхий эдээ тушаах боломжтойгоос гадна хогийн бункерээс хогны машин хогоо ачихад хялбар байхаар хийжээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар энэхүү хогийн цэгийн ашиглалт, үйлчилгээг хариуцах бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Хоёр дахь боловсон хогийн цэгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд барихаар төлөвлөжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Хоёр дахь боловсон хогийн цэгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд барихаар төлөвлөжээ