m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.19 02:10
531
Аймгийн хурц арслан О.Гантулга түрүүлэв

Домогт “Долоон хар”-ын нэг, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, Монгол Улсын начин Дүгэрийн Солоон агсны нэрэмжит барилдаан энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан А.Алтанхуяг, С.Ариунбилэг, Б.Одгэрэл, О.Гантулга, аймгийн арслан А.Сүмбээ, А.Отгонбаатар, Т.Занданбат, Б.Хашбат, Г.Баасандорж, М.Бадарч, П.Баярхүү, Ш.Дарханбат, Б.Бат-Өлзий, Б.Батдорж, М.Еркебулан, У.Батгэрэл нарын тэргүүтэй аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Увс аймгийн Малчин сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Гантулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Чимэддорж үзүүрлэлээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Таван хан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн харцага Ц.Мөнхбаяр нар үлдэв.