m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.19 04:44
253
"Оргилуун дарс" балет тайзнаа тавигдана

УДБЭТ-аас энэ сарын 24, 25-нд вальс хөгжмийн хаан хэмээгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлийг нэгтгэсэн “Оргилуун дарс” нэртэй шинэ балетыг тоглоно.

Уг балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхан талыг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн гайхамшигт хослолоор харуулахыг зорьжээ.

Балетын цомнол, найруулга, дэглэлтийг УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва найруулж, симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдах аж.

ДБЭТ-ын балетын гоцлооч СТА Б.Саруул, А.Эрдэнэболд А.Билгүдэ, О.Анужин зэрэг залуу бүжигчид тоглож, тайзан дээр хормын дотор хувцсаа солих, өвөрмөц үзүүлбэр, илбэ зэрэг сонирхолтой зүйл бэлтгэжээ. Театрын хамт олон уг тоглолтын үеэр үзэгчдэд зориулан шинэлэг сонирхолтой хөтөлбөрүүдийг зэхэж байгаа бөгөөд үзэгч та “Оргилуун дарс” балетыг үзэхээр шийдсэн бол хар, цагаан өнгийн хувцсаар гоёорой.