Тэжээвэр амьтан хулгайлан бусдад худалдан борлуулдаг бүлэглэлийг өнгөрсөн бямба гарагт УБХЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан болон Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн илрүүлжээ.
Гэмт хэрэг үйлддэг бүлгийнхэн нь Сонгино Хайрхан дүүргийн иргэд аж. Тэд айлын хашаан дахь тахиа, цацагт хяруул, нохой зэргийг хулгайлж Нарантуул худалдааны төвд борлуулдаг байсан байна. Мөн вьетнам иргэдэд ч худалддаг байснаа хүлээсэн аж. Тэд нийт найман удаагийн үйлдлээ тэд хүлээжээ. Тиймээс цагдаагийн газраас тэжээвэр амьтдаа хулгайд алдсан иргэдээс мэдээлэл авч байгаа бөгөөд иргэдийг мэдээллээ бүртгүүлэхийг сануулж байна.
Цагдаагийн газраас тэжээвэр амьтдаа хулгайд алдсан иргэдээс мэдээлэл авч байгаа бөгөөд иргэдийг мэдээллээ бүртгүүлэхийг сануулж байна.