Xятад улс агаарын бохирдлоо алмаз эрдэнэ болгох гэнэ.Энэ бол ёжилж байгаа хэрэг биш шүү.Голландын дизайнер Даан Рузенгард Бээжин хотыг утаанаас ангижруулж,түүнийгээ үнэт эрдэнэ болгон боловсруулах технологийг Хятадад санал болгожээ.Ингэхдээ үнэт эрдэнэс бус,харин үйлдвэрлэлийн үйл явц нь өөрөө төслийн гол зорилго нь гэнэ.Рузенгард өөрийн бүтээсэн зүйлээ дэлхийн хамгийн том цахилгаан тоос сорогч гэж нэрлэсэн бөгөөд ажиллах зарчмыг нь дараах байдлаар тайлбарлажээ.Газар дор байрлуулсан зэс ороомгууд цахилгаан соронзон орон үүсгэж утаа тортгийн жижиг хэсгүүдийг өөртөө татна."Агаарын бөмбөлгийг үрэхэд цахилгаанжиж таны үсийг татдагтай адил зарчмаар ажиллана.Үүсгэсэн ион оронд бүх нано бөөм нэмэх цэнэгтэй болж харин газар хасах цэнэгтэй байна.Бөөмс газарт татагдана.Харин агаар 75-80 хувиар цэвэр болно"гэж дизайнер тайлбарлаж байна.Энэ технологи аюулгүй бас цахилгаан гэрлийн хэрэглэдгээс ихгүй эрчим хүч ашиглан эргэн тойрны 25 метр орчинд агаарыг цэвэршүүлж чадна гэж Рузенгард батлаж байгаа бөгөөд бүрэн хэмжээний загварыг сорьж турших ажлыг ирэх онд эхлүүлнэ.Энэ төслийн туршилтыг хамгийн эхэнд цэцэрлэгт хүрээлэнд хийхээр төлөвлөж байгаа гэнэ.