Дэлхий даяар олон зүйл ухаалаг болсон өнөө үед ухаалаг "Digitsole" нэртэй улавч зах зээлд гарчээ. Улавч 90 ам.доллараар худалдаалагдаж ба ухаалаг утастай тохиолдолд тусгай аппликейшний тусламжтайгаар ажиллах гэнэ. Ямарч төрлийн гутланд хийж болох бөгөөд хөлийг дулаацуулах халаагчтай, таны хийсэн хөдөлгөөн бүрийг бүртгэн авч алхсан замын урт, алхалтын тоо, шатаасан илчлэг, хөлний дулааны хэмжээ зэргийг утсаараа тохируулан мэдэх боломжтой ажээ. Уг улавчийг тусгай USB-гийн тусламжтайгаар цэнэглэж бөгөөд iPhone, Android үйлдэлийн бүх төрлийн ухаалаг утсанд таарах ажээ.