m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.05 05:46
56
Ардчилсан хүчний залуучуудын холбоо дөрвөн нас хүрлээ

Ардчилсан хүчний залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны дөрвөн жилийн ойн  өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан тус холбооны тэргүүн н.Алзахгvй мэндчилгээ дэвшүүлжээ.  Тэрээр “Ардчилсан хүчний залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны дөрвөн жилийн ойн  өдөр тохиож байна. Энэ өдрөөс яг дөрвөн жилийн  өмнө  анхны их хурлаа хийж үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй  билээ.   АХХ-ны  залуучууд болон нийт гишүүд дэмжигчиддээ дөрвөн жилийн  ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд та бүхнийхээ  ажил үйлсэд   өндөр амжилт хүсэн ерөөе. Монгол орны хөгжил  дэвшил  залуучууд та бидний  оролцоонд буй” гэжээ.