m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.22 02:33
813
"Guys 666” хамтлагийнхан Гэгээн хайрын баярын өдөр тоглолтоо хийнэ

  “Guys 666” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ орж шинэхэн клипүүдээ үзэгчдэд дэлгэх болсон билээ. Тэгвэл тэд ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын баяраар дурлалт хосууддаа зориулан  "Хайрын бүжиг" шоу тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Чингисийн өргөө “Event Hall”-д болох юм байна. 

"Хайрын бүжиг"тоглолт нь тус хамтлагийн тав дахь бие даасан тоглолт бөгөөд тэд энэ удаа дуулж, жүжиглэж, бүжиглэсэн гайхалтай уран бүтээлээр үзэгч, сонсогч фэнүүддээ бэлэг барихаар шийджээ.