Монголбанкны энэ сарын 22-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1942.40-1945.00 төгрөгийн ханшаар 18.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, үүнээс Монголбанк 1944.11 төгрөгийн хаалтын ханшаар 6.0 сая ам.доллар худалджээ. Түүнчлэн юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлсэн боловч гадаад валютын зах зээл дэх юанийн нийлүүлэлт хангалттай байгаа тул Монголбанк оролцоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Гадаад валютын зах зээл дэх юанийн нийлүүлэлт хангалттай байгаа гэв
Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкуудтай 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулжээ.