m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.22 08:49
6
Дорноговь аймагт цөм хөтөлбөрийн сургалт болж байна

Боловсролын шинэчлэлийн хүрээнд лаборатори сургуулиудын багш нарт суурь боловсролын туршилтын хөтөлбөрийг танилцуулах арга зүйн бүсийн сургалтыг БСШУЯ, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтээс энэ сарын 20-23-ны өдрүүдэд Дорноговь, Говь-Сүмбэр, Дундговь аймгуудад зохион байгуулж байна. Сайншанд суманд зохион байгуулагдаж байгаа түүх, нийгэм, гадаад хэл, монгол хэл уран зохиолын  сургалтад 4 аймгийн нийт 96 багш хамрагдаж байгаагаас Сайншанд сумын хоёрдугаар, Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн 31 багш хамрагдаж байна. Дундговь аймагт байгалийн ухааны чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бүсийн сургалтад манай аймгаас 36 багш, Говь-Сумбэр аймагт биеийн тамир, дуу хөгжмийн сургалтад 17 багш оролцож байна.

Лаборатори сургуулиудад суурь боловсролын туршилтын хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх хичээлийн жилээс хэрэгжих суурь боловсролын хөтөлбөрийн бэлтгэл хангагдах ажээ.