m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.05 07:03
913
Зөвшөөрөлгүй харгана түүж байсныг илрүүлжээ

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Увс нуурын дархан цаазат газарт гал түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж батламж тараав. Мөн 30 гаруй өрхийн 150 орчим хүнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, дүрэм, журмын талаар танилцуулсан байна. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр харгана түүж байсан зөрчил илрүүлж, торгуулийн арга хэмжээ авчээ.

Түргэн уулын ДЦГ-ын Орчны бүс Улаангом сумын Хархираа багт “ТХГН-ийн хамгаалалтанд ард иргэдийн оролцоо” сэдэвт байгаль орчны сурталчилгааны өдөрлөг  зохион байгууллаа. Сургалтанд 50 гаруй малчид оролцсон байна. Сурталчилгааны өдөрлөгийг бусад ДЦГ-уудад төлөвлөгөөний дагуу зохион байгуулна гэж Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.