“Уламжлалыг хадгалъя, Шинэчлэлийг эхэлье” уриан дор энэ жил Булган аймгийн Залуучуудын холбоо “Өвлийн загасчлал-2015” тэмцээнийг энэ сарын 24-нд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 15 багийн 50 орчим загасчид оролцсон байна. Энэ удаагийн тэмцээнд Орхон аймгийн загасчдыг хамруулан тэмцээний хүрээг өргөжүүлснээрээ онцлог болсон юм.
Тэмцээний үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан оролцож шагналыг гардуулсанд аймгийн Залуучуудын холбооны зүгээс талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Тэмцээнд Тэргүүн байрыг Ган-Эрдэнэ ахлагчтай “Тээвэрчин” баг удаах байрыг Билгүүн ахлагчтай “Нэгдсэн эмнэлгийн” баг харин гуравдугаар байрыг Эрдэнэхүү ахлагчтай “Улзага” багууд тус тус эзэллээ.