m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.28 00:22
2220
Т.Билгүүнийг сүүлчийн замд нь үдлээ

“Шинэ үе”продакшны жүжигчин Т.Билгүүнийг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Талийгаачтай салах ёс гүйцэтгэхээр түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон,найз нөхөд нь хүрэлцэн ирсэн юм.

ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу  тус продакшны жүжигчид машинаар явж байгаад энэ сарын 23-ны өдөр осолдож, жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барсан билээ.

Түүний авьяас чадвар, бүтээсэн олон сайхан дүр нь бидний сэтгэлд үүрд үлдэх болно. Талийгаачийн гэр бүл,төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.