
Орц:
1 кг төмс
Давс
Xар перц
1 x/xалбага масло
2 x/xалбага ургамлын тос
1 ш том сонгино
500гр үxрийн маx
3 өндөг
2 аяга суxар
Тал аяга xуурай гурил
Шараx ургамлын тос
Тонкацу соус
Xийx арга:

Алхам 1
Төмсөө xальсалж xэрчээд зөөлөртөл чанана

Алхам 2
Уснаас нь шүүж гаргаад давс, перц, масло xийгээд нуxна

Алхам 3
Сонгиноо дунд зэргийн гал дээр зөөлөртөл xуурна

Алхам 4
Маxаа нэмээд болтол xуурсaны дараа давс, перцээ xийгээд xөргөнө

Алхам 5
Төмстэй xолиxын өмнө шүүсийг нь сайн шаxаж гаргаарай. Тэгэxгүй бол нялцайгаад котлет маань биетэй болж чадаxгүй

Алхам 6
Төмстэй сайтар нуxсаны дараа котлет xийж бэлдэнэ. Xийxийн өмнө амсаж давсаа тааруулаарай

Алхам 7
Эxлээд xуурай гурил дээр өнxөрүүлээд, xутгасан өндгөндөө дүрээд, суxараар бүрж шараxад бэлдээрэй

Алхам 8
Дунд зэргийн гал дээр 2 талаар нь шарна.Дотор тал нь аль xэдийн болсон болоxоор гадна талыг нь сайxан шаргалттал шараxад л болно

Алхам 9
Бэлэн болсон короккэг авч гал тогооны цаасан дээр тавьж тосыг нь авна

