m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.28 07:00
106
Засгийн газрын бонд дахин арилжигдсангүй

Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52 долоо хоногийн хугацаатай 40.0 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаасыг арилжаалахаар нийтэд мэдээлсэн. Үүнээс нийт 30.0 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаас худалдан авах санал ирж, 30.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 16.223 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалжээ.

Засгийн газрын бонд дахин арилжигдсангүй

Харин засгийн газрын бондын ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай 5.0 тэрбум төгрөгийн засгийн газрын бондыг арилжихаар нийтэд мэдээлсэн ч энэ удаагийн арилжаанд засгийн газрын бонд худалдан авах өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус санал ирээгүй тул арилжаа явагдаагүй гэж Сангийн яамнаас мэдэгдсэн байна.