Энэ жилийн эмэгтэйчүүдийн дээлний загвар "Эрдэнэчимэгийн" гэх тодотголтой болжээ. МУГЖ С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэгийн Хүннү энгэртэй хэрнээ зөөлөн хөвөнлөг даавуун материалаар хийсэн загварын шийдэл бүхий дээлний захиалга их эрэлттэй байгаа гэж үндэсний хувцасны оёдолчид хэлж байна. Энэ загварын хувьд буриад, халх, хүннү эмэгтэйчүүдийн уламжлалт загвараас детальчилан оруулсан зөвхөн үндэсний баяр наадмаар төдийгүй энгийн үед ч өмсөх боломжтой гэдгээрээ бүсгүйчүүд ихээр захиалж байгаа гэнэ.