ОХУ-ын өмнөд хэсгийн Краснодар дүүргийн нэгэн хөл хөдөлгөөнтэй гудамжинд өчигдөр үдийн 1 цагт том оврын даацын машин замын хөдөлгөөнд оролцож байсан 15 тээврийн хэрэгслийг мөргөсөн томоохон осол болжээ. Ослын улмаас нэг хүн нас барж найман хүн гэмтээд байгаа бөгөөд осол гаргасан машины тоормозны систем ажиллагаагүй болсноос ийнхүү осол гарсан гэж үзэж байна.