Орц:
Хүрэн манжин-400 гр,
Лууван-300 гр,
Төмс-400 гр,
Дарсан байцаа-200 гр,
Дарсан огурцы 200 гр,
Сонгино-150 гр,
давс, ургамлын тос
Хийх арга:
1.Манжин, лууван, төмсийг цэвэрлэж угаагаад болтол нь чанана.
2.Сонгиныг жижиглэн хэрчинэ.
3.Огурцийг жижиг шоо дөрвөлжин хэрчинэ.
4.Дарсан байцааг жижиглэн хэрчинэ. Дарсан байцаа байхгүй бол шинэбайцаа байж болно
5.Төмс, манжин, лууванг жижиг шоо дөрвөлжин хэрчинэ.
6. Орцыг бүрдүүлж буй бэлтгэсэн ногоонуудаа холиод бага зэрэг давслана
7. Ургамлын тосоор амтална.