Гурван хүүхдийн ээж “Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмаа удахгүй дахин үрийн зулай үнэрлэж, олны танил алдарт эхчүүдийн тоог нэгээр нэмэх нь ээ. Хэдий гурван хүүхдийн ээж болсон ч биеийнхээ галбирыг алдаагүй гуалиг сайхан хэвээрээ тэрбээр“Playboy Mongolia” сэтгүүлээс 2014 оны “Хамгийн халуухан 10 эмэгтэй″-г шалгаруулах интернет санал асуулгаар тэргүүн байр эзэлсэн юм.