Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн үйл ажиллагаа болоод тоног төхөөрөмжийн байдалтай танилцлаа.Тус лабораторийн үйл ажиллагааны чиг үүрэг нь:
1. Мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
2. Шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, удирдах
3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх
4. Маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх
5. Шинжилгээний ур чадварын сорилтыг зохион байгуулах юм.
МХЕГ-ын Нэгдсэн төв лаборатори Монгол улсын засгийн газрын өнгөрсөн оны аравдугаар сарын тавны өдрийн 330 дугаар тогтоолоор МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийг “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори” болгон өөрчлөн зохион байгуулсан. Дэд сайд тус лабораторийн талаар дүгнэн хэлэхдээ “Сүүлийн үеийн стандартыг хангасан, нарийн мэргэжилийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр судалгаа шинжилгээ хийж, дэлхийн стандартад нийцсэн лабораторид үйл ажиллагаа явуулж байгаа нь эрүүл мэндийн салбарын ахиц дэвшилийг харуулж байна. Одоо мэргэжилтнүүд маань ажиллаад байх л үлдлээ” гэлээ.