Монгол улсын гурван сая дахь иргэний Сүхбаатар аймгийн үе чацуутан Баруун-Урт сумын наймдугаар багийн иргэн Эрдэнэбилэг, Оюундарь нарын охин 24-ний өдрийн 16 цаг 50 минутад Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн төрөх тасагт мэндэлсэн байна.
Гурван сая дахь иргэний үе чацуутаныг Эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эмч Ч.Түвшинжаргал, О.Цэнгэлмаа, Нярайн эмч Д.Туяа, Эрчимт эмчилгээний эмч А.Алтантогос, Эх баригч бага эмч Т.Чимгээ, Р.Цэцэгээ, Нярайн сувилагч Ц.Оюун-Эрдэнэ нар эх барьж авсан байна.