m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.30 01:46
301
Неандертали хүний гавлын яс олдлоо

Израилийн баруун Галили дахь Манот агуйгаас  55 000 жилийн тэртээх  хүний гавлын яс олджээ. Уг олдвор нь хүний эртний өвөг болох 200 000-аад жилийн тэртээ амьдарч байсан неандертали хүний ойрын төрөл болохыг антропологчид тодорхойлжээ.

Израилийн баруун Галили дахь Манот агуйгаас  55 000 жилийн тэртээх  хүний гавлын яс олджээ. 

Энэ олдвор дээр ажиллаж буй Израилийн антропологич үүний талаар хүний эволюцийн хөгжлийг тодорхойлоход чухал  эх сурвалж болохуйц олдвор юм хэмээлээ.

Неандертали хүн нь ДНХ-ын шинжиллэгээгээр орчин үеийн хүнээс ердөө 0.12 хувиар ялгаатай байдаг бөгөөд хэрэглэж байсан эд зүйлс, араг яс зэрэг эд өлгийн олдвор нь баруун Европ, төв болон баруун Азиас олддог байна.