m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.30 03:35
761
Өндөгний ороомог хийх арга

Орц:

1 таваг Өндөг - 3-5ш

Давс - 1-2 чимх

Ургамлын тос - 2 х/х

Хийх арга:

Хайруулын тавгаа дөрвөлжин, ёроолдоо наалдахааргүйгээсээ сонгон авч хэрэглээрэй. Өндөгөө хагалж шарыг цагаантай нь хольж давсаа хийн задартал нь сайтар хутгана. Ургамлын тосоо жижиг тавганд хийж ахуйн салфетка ашиглан тосоо шингээж авна. Шингээж авсан тостой цаасан алчуураараа Халаасан хайруулын тавгаа тосолно. Хайруулын тавгаа хэт өндөр хэмд халааж болохгүйг анхаараарай. Тослож халаасан хайруулын тавгандаа өндөгөө нимгэхэн тарааж хийж өгнө.

Өндөг биежиж шарагдаад эхэлмэгц тавагныхаа нэг талаас нь эхлэн ороож эхэлнэ. Ороосон өндөгөө нэг талруугаа хуйлж аваачаад ногоо талаас нь дахин өндөгөө хийж үргэлжлүүлэн орооно. Ийнхүү дээрх үйлдлийг ороомгоо хангалттай ороож дууслаа гэх хүртлээ давтан хийж гүйцэтгэнэ. Өндөгөндөө ногоон сонгино, улаан ногоон чинжүү зэргийг маш жижгээр жижиглэн хэрчиж хийж хольж шарвал үзэмжтэй, харахад идэх дур хүслийг нэмэгдүүлдэг. Эцэст нь өндөгөө хөрөхөөс нь өмнө хулсан ороомогний мод ашиглан зөөлөн шахаж өгнө. Энэ нь ороомгийг зүсэж идэхэд хялбар, тарж унахаас сэргийлсэн үйлдэл юм. Хийхэд тун хялбар байгаа биз