m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.30 03:59
639
Төрсний дараа хэрхэн турах вэ

Хүүхэд дөнгөж төрмөгц хөх амлуулдгийн учир юу вэ? Нярай хүүхэд таны хөхийг хөхсөнөөр цочроох бөгөөд үүний хариуд сав агшиж байдаг. Өөрөөр хэлбэл гэдсээр нарийсах эхний алхам хийгдэж байна гэсэн үг. Дөнгөж төрсний дараа эмэгтэй хүн хоолонд муу болдог. Энэ үед цэвэр ус аль болох их уугаарай.

Мөн төрсний дараа аль болох их доошоо харж хэвтээрэй. Энэ нь дасгал болж өгнө. Биеийн жингийн үйлчлэлээр сав агшиж байдаг. Босох л юм бол бариу дотоож өмс. Дөнгөж төрсен эмэгтэй ногоон алим, тараг, рашаан их хэрэглэвэл зохино. Эдгээр нь хүүхдийн гэдсийг хямруулахгүй, диатез үүсгэхгүй. Харин бусад хоол хүнстэй болгоомжтой харьцаарай.

Нярай хүүхэд хөхний сүүг сорж авахдаа муу байдаг. Тиймээс ямар нэгэн цаг барин хүлээх биш харин уйлж хоол нэхэх бүрт нь хөхүүлэх учиртай. Хүүхдээ уйлах бүрт нь тэвэрч бүүвэйл. Энэ нь таны турах vндсэн дасгал гэдгийг бүү мартаарай.

Хөх сүүтэй байх эсэх нь их хоол идсэнтэй төдийлөн хамааралгүй юм. Харин ууж байгаа шингэний хэмжээтэй л шууд хамааралтай. Сүү ихтэй байя гэвэл аль болох их шингэн уу. Харин бялуу, амттанаас татгалзаарай.

Салхинд удтал алхах нь илүүдэл жинтэй тэмцэх шилдэг арга юм. Мөн нярайн эхний үед хүүхэд ээждээ тун дотно байдаг тул бяцхан үрээ биедээ байнга нааж эрхлүүлж байгаарай. Бас гэр дотроо хүүхэдтэйгээ аль болох хамт байх хэрэгтэй. Хоёр сарын дараачаас хүүхдээ дугуйтай тэргэн дээр тавьж болно. Харин энэ хооронд хувцсаа угаах, хөргөгч эмхлэх гээд олон ажлыг амжуулж болно шүү дээ. Хүүхдийг тэрэгт суулгасан ч өмнө нь заавал сөхөрч суун тоглох ёстой. Эдгээр нь эмэгтэй хүнийг эргэж турахад тун их тусалдаг гэдгийг бүү мартаарай.