m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.30 06:24
213
Орхон аймагт Mon-2301 төсөл хэрэгжиж эхэллээ

Орхон аймгийн зүгээс гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 2013,2014 онд гэрэлтүүлэг, авто зам, цэвэр усны өргөх станцыг нээж ашиглалтад оруулж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор "Төрийн үйлчилгээний нэгдсэн" байрыг ашиглалтад оруулжээ. 
Өнөөдөр Mon-2301 төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэвэр усны шугамыг айл өрхөд оруулах төслийн нээлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх нээж төслийг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү зээлийн Төрийн банк, Капитрон банк хэрэгжүүлэх бөгөөд төсөлд хамрагдахыг хүссэн иргэд дээрх банкнуудад хандаж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.