Орц: Тахианы машиндсан мах - 500 грам,
томатны паста 200 мл эсвэл 4 ширхэг улаан лоол, сонгино
- 1 ширхэг, сармис
3 хумс, давс (тааруулж хийх),
гоньд -1 ц/х,
хар перц тал ц/х,
орегано - 2 ц/х,
оливийн тос - 2 а/х, бяслаг.
Мөн хүссэн ногоогоо хийж болно. Би брокли, селери, яншуй, салат навч хийсэн.
Хийх дараалал: Ногоонуудаа жижиглэн (шоо дөрвөлжин байсан ч болно) хэрчинэ. Оливийн тосоо халаагаад, сонгиноо хийгээд шаргал болтол хуурна. Хэрэв улаан лооль хийж байгаа бол улаан лоолио нэмээд зөөлөн гал дээр 5 минут орчим хуурна (улаан лооль зөөлөн нялцгай болох ёстой). Томатны паста хийж байгаа бол сонгино дээрээ нэмээд зөөлөн гал дээр буцалгана. Буцалмагц нь сармис болон амтлагчуудаа нэмж хутгаад 2-3 минут зөөлөн гал дээр буцалгаад тахианы махаа хийгээд сайтар хутгана. Таглалгүйгээр 7-10 минут дунд зэргийн гал дээр хуураад мах бэлэн болно. Амсаж үзээд зарим амтлагчаа нэмж болно.
Буритоны гурил хийх заавар жор дотор байсан. Харин би бэлэн гурил худалдаж авсан.
Буритоны гурилаа бага зэрэг халаагаад дээр нь sour cream түрхэнэ. Би тараг түрхсэн. Тэгээд гурилныхаа голд мах, ногоо, үрсэн бяслагаа тавиад "өлгийднө". Дараа нь ташуу зүсэхэд зураг дээр байгаа шиг харагдана.
Хажууд байгаа нь тортила чипсэн дээр өндөгний цагаан, ногоон болон хар оливи, гиц, хар перц, давстай хольж хийсэн