Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсээс ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд “Говийн мазаалай” сургалтыг өнөөдрөөс эхлэн хийхээр боллоо. Тус сургалт энэ сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ.
Энэ үеэр сурагчид “Гамшгийн үеийн бэлэн байдлын мэдлэг”, “Анхны тусламжийн мэдлэг”, “Нурангиас аврах үйл ажиллагаа”, “Галын аюулаас сэргийлэх” аргад суралцах аж.