m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.01 07:04
489
Хөц будааны ашиг тус их

Хөц будаанд олон төрлийн амин дэмүүд болон ашигтай амин эслэгүүдийг ихээр агуулж, хүний бие бялдрын өсөлтөнд эерэгээр нөлөөлдөг байна. Лизин хэмээх ашиг тустай бичил элемент нь тархины үйл ажиллагаанд эрүүлээр нөлөөлж, хөдөлгөөнийг идэвхтэй болгодог. Учир нь лизин нь их хэмжээний коллагеныг боловсруулдаг бөгөөд хүний биед орохоороо цусны эргэлтийг сайжруулж, эерэг эслэгийг идэвхжүүлж, залуу насаа удаан хадгалах үйл явцыг бие махбодид явуулдаг. Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, арьсыг толигор өнгөлөг болгож чангаруулаад зогсохгүй хөгшрөлтийг сааруулдаг байна.

Хөц будаанд ашиг тустай бичил эслэгүүд, амин дэмүүд ихээр агуулсан байдаг нь, өдөр бүр хоолондоо хэргэлж заншивал, цэвэр байгалиас бүх хэрэгтэй гэсэн тэжээлэээ авч байгаа юм. Хөц будаанд кали, кальци, төмөр, йод, фосфор, марганци, бром, никель, хүхэр, кобальт, зэс, хром гээд олон ашигтай бодис агуулагдаж байдаг бөгөөд  А, Е, Д, РР мөн В төрлийн амин дэмүүд их хэмжээгээр агуулдаг байна.  Хөц будааны уургийн агууламж маш өндөр бөгөөд энгийн будаанаас илүүгээр “селени” бодис байдгаараа хамгийн тэжээлтэй будаанд тооцогддог.