Сэлж чадахгүй хүнд гүехэн цөөрөм ч аюултай байдаг билээ. Усанд осолдох аюул нь дэлхий нийтийн хамгийн түгээмэл гэнэтийн осол болдог бөгөөд жилд 400 000 хүн усанд живж амиа алддаг ажээ. Энэ төрлийн аюул нь халдварт өвчин эсвэл хүнс тэжээлийн хомсдол шиг тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эндэгдлийг бууруулах боломжгүй байдаг нь харамсалтай. ДЭМБ-ын судалгаагаар зам тээврийн осол, өндрөөс унах, усанд живэх, хордох, гал түймрийн аюул дээгүүр ордог байна.
Усанд осолдох аюул нь дэлхий нийтийн хамгийн түгээмэл гэнэтийн осол бөгөөд жилд 400 000 хүн усанд живж амиа алддаг байна.
Улс орнуудын хийж чадах зүйл бол усны аюулаас хамгаалах төлөвлөгөөтэй байж үерийн хамгаалалтыг сайжруулах явдал юм. Бангладеш улсад жилд усанд живж амиа алдсан хүмүүсийн 45 хувь нь арваннаймаас доош насны хүүхэд байдаг байна. Бангладеш улсад 30 000 гэр бүлийн хүүхдүүд усанд живэх эрсдэлтэй орчинд амьдардаг бөгөөд тус улс бага насны хүүхдийн усанд амиа алдах эндэгдлийг багасгах зорилгоор 80 000 хүүхдэд модон манеж хийж өгөх төсөл хэрэгжүүлжээ.
Британийн аврах албанаас дараах зөвлөгөөг хүргэж байна. Хэрвээ та усанд хөл алдсан тохиолдолд аль болох тайван байж, ар нуруугаараа харж сэлэх оролдлого хийх ба аль болох энерги их нөөцлөж, цуцаж ядрахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн усанд живж байгааг харвал яаралтай тусламж дуудах, эрэг дээрээс аврах болон хөвөгч хэрэгсэл түүнд шидэж өгөх зэргээр туслах бөгөөд түүнийг аврахаар өөрөө ус руу орж болохгүйг анхааруулжээ.
Хэрвээ та усанд хөл алдсан тохиолдолд аль болох тайван байж, ар нуруугаараа харж сэлэх оролдлого хийх ба аль болох энерги их нөөцлөж, цуцаж ядрахгүй байхыг хичээх хэрэгтэй.