m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.02 02:10
218
Шоколадтай зүсмэл бялуу хийх арга

1. Орц: 12 ширхэг
Цөцгий – 225 гр (Тасалгааны температурт гэсгээсэн байх) 
Хар шоколад – 150 гр (Жижиглэсэн байх) 
Цагаан шоколад – 100 гр (Жижиглэсэн байх) 
Гурил – 225 гр (Шигшиж бэлдэх) 
Элсэн чихэр – 125 гр
Өндөг – 4 ширхэг 
Самар – 75 гр (Пистачио самар байвал бүр сайн) 
Элсэн чихрийн нунтаг

2. Хийх арга: 
Шарах шүүгээг 180 хэмд халааж бэлд. 23х23 см-ийн хэмжээтэй саваа (лист) цөцгийн тосоор тосолно.

3. Буцалж буй савтай усанд шилэн савтай шоколад болон цөцгийгөө хийгээд хайлуулна. Бүрэн хайлсны дараа түр хөргөөрэй.

4. Тавганд элсэн чихэр болон гурилаа шигшиж бэлдэнэ.

5. 4 ширхэг өндөгөө хольж бэлдээд хайлсан шоколад дээрээ нэмнэ. Сайтар хольсны дараа шигшиж бэлдсэн гурил дээрээ нэмж өгнө.

6. Хооронд нь сайн хутгасан хольц дээрээ самар болон нунтагласан цагаан шоколадаа нэмнэ.

7. Ингээд тосолж бэлдсэн савандаа бүх хольцоо хийгээд жигд тарааж, зураг дээрх шиг хэлбэржүүлээрэй.

8. Урьдчилж халаасан шарах шүүгээндээ 30-35 минут жигнээд савтайг нь гаргасны дараа 20 минут хөргөнө. 20 минутын дараа савнаас нь салгаад бүрэн хөргөөрэй.

9. Бэлэн болсон зүсмэл бялуун дээрээ элсэн чихрийн нунтаг цацаад зүсээрэй.