m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.02 06:36
66
Хэргийг хурдан шийдэхийг хохирогч нар шаардаж байна

Өнгөрсөн онд бусдын 130 орчим хүнээс нэг тэрбум гаруй төгрөг залилсан  гэмт хэргийн талаар өмгөөлөгч болон хохирогчид хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. "Гүнбест" "Дэлхийн тамга" "Алтан самурай" " Avtojapan" компаниудтай холбогдуулан интернэт цахим сайтаар залилангийн гэмт хэрэг хийдэг байжээ. 

Уг залилангийн гэмт хэргийн улмаас 130 гаруй хүн хохирч нэг тэрбум гаруй төгрөгний хохирол учирсан байна.

Уг гэмт хэргийн талаар хохирогчдийн өмгөөлөгч Н.Цэвээн хэлэхдээ "2014 оны 10 дугаар сараас эхлэн хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалган  Т.Дамдиндорж, н.Батбаатар, н.Доржсүрэн нарыг сэжигтнээр татан цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулж байсан. Гэвч өнгөрөгч оны 12 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнүүдийн өмгөөлөгчдийн хүсэлтээр эдгээр хүмүүсийг батлан даалтанд гаргасан. Батлан даалтанд гарснаас хэргийн гол эзэн Т.Дамдиндорж одоогийн байдлаар байцаалтанд ирээгүй байна. Хамгийн гол нь гурав дөрвөн сарын хугацаанд хуулийн дагуу шалгагдаад явлаа. Гэтэл өнөөдөр ямар ч үр дүн байхгүй байна" гэв. 

Батлан даалтанд гарснаас хэргийн гол эзэн Т.Дамдиндорж одоогийн байдлаар байцаалтанд ирээгүй байна. 

Цаашид уг хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагууд хэргийг түргэн шуурхай шийдэж, хэргийн эзэн холбогдогчдийг эрэн сурвалжилж олоосой хэмээн хүсэж байгаа аж. Уг хэрэгт Т.Дамдиндоржийн ээж Загдаа, эхнэр Түмэндэмбэрэл гэгч нар холбоотой хэмээн хохирогчид үзэж байгаа юм. Учир нь түүний ээж гэх н.Загдаагийн дансанд зарим хохирогч нар бэлэн мөнгөө шилжүүлсэн байжээ. 

Уг хэрэгт Т.Дамдиндоржийн ээж Загдаа, эхнэр Түмэндэмбэрэл гэгч нар холбоотой хэмээн хохирогчид үзэж байгаа юм.