m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.02 08:06
2691
Цагаан мах эргэх өвчнөөс сэргийлэх

Шамбарам үүсэх шалтгаан
Өтгөн хатах, олон дахин гүйлгэх, архи спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх, ядрах, нойр муутай байх, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч өвчин үүсэх шалтгаан болно. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин үүсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна.

Дотор байрлалтай шамбарамын шинж тэмдэг
Дотор байрлалтай шамбарамын үед онцын зовиур илэрдэггүй. Ихэнх тохиолдолд хүмүүс хүндээр бие засах үед гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Хүндэрсэн тохиолдолд шамбарамын зангилаа урваж гарна. Урваж гарсан шамбарамын зангилаа хавчигдаж хавагнан өвчтөнд улам их зовиур өгдөг.

Зарим тохиолдолд цүлхэн хагарч цусан бүлэн үүсгэдэг. Ийм үед яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай. Шамбарам өвчин нь өвчтөний амь насанд төдийлөн аюултай биш юм. Уг өвчнийг ихэвчлэн мэс заслын аргаар эмчилдэг бөгөөд манай эмнэлгийн хувьд шамбарам өвчнийг үе шат, зэрэглэлээс хамааран эмийн, мэс заслын зэрэг аргуудыг хэрэглэн эмчилж байгаа. Мэс ажилбар нь хүний биеийн зөвхөн аарцагны хэсгийг мэдээ алдуулж богино хугацаанд хийгддэг. Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд эмнэлэгт хэвтвэл эмчилгээ дунджаар 3-5 хоног шаардагдана. Сүүлийн үед мэс заслын бус аргыг өргөн хэрэглэх болсон юм.

Гадна байрлалтай шамбарамын шинж
Гадна байрлалтай шамбарамын үед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ үед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хүндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгүй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох зэрэг шинжүүд илэрдэг. Энэ өвчнөөр хүмүүс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгүй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгүйгээр хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.



Урьдчилан сэргийлэх аргууд
Хувийн ариун цэврийг сахих. Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагүйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан үрэвсдэг. Иймд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бүлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгүй байж болно.

Өтгөн хаталт болон гүйлгэлтээс сэргийлэх
Өтгөн хатах нь хүндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гүйлгэлтийн улмаас боловсруулагдаагүй хоол тэжээл, ходоодны шүүс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.

Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий
Судалгаанаас харахад хэвийн үед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Үүнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2-3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илүү суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3-5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.

Өтгөн хаталтаас сэргийлэх
Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Өтгөн хатах зориуртай хүмүүс хүнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өглөөний ундандаа сүү, тоост хэрэглэдэг хүмүүс ихэвчилэн өтгөн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгүй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хүнс хэрэглэж гүйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин үүсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Удаан хугацаанаар суух болон зогсох, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх

Удаан хугацаагаар суух, жолоо барих, хүнд зүйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт үүсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй үедээ 1 -2 цаг тутамд 5 минут амрах , хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хүнд зүйл өргөхөөс татгалзах хэрэгтэй.

Ууц нуруу ,өгзгөө дулаан байлгах.
Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хvний хувьд аль болох хүйтэн газар суухаас зайлсхийн бүлээн гудас хэрэглэх нь зүйтэй.

Байнга угааж байх
Өдөр бүр халуун устай онгоцонд усанд орж байх нь шулуун гэдэсний амсар орчмын эрүүл ахуйд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа цусны эргэлт сайжирсанаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
Халуун ногоо болон спиртийн төрлийн зүйлийг хүнсэндээ хэрэглэхээс зайлсхий.

Халуун ногоо, улаан чинжүү, цагаан гаа, гич нь ходоодонд боловсролгүй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон үрэвсүүлдэг. Архи спиртын төрлийн ундаа нь мөн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг. Иймд эдгээрийг хүнсэнд хэрэглэснээр өвчин сэдрэх, хүндрэх шалтгаан болж өгдөг юм.

Буруу эмчлэхээс зайлхий
Ерөнхийдөө шулуун гэдэсний амсрын эмгэгтэй арван өвчтний хоёр нь мэс засал, гурав нь эмийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд таван хүн нь зөвхөн дэглэм барьж хувийн ариун цэвэр сахиснаар өвчнөө анагаадаг. Орчин үед шулуун гэдэсний амсрын дээрх өвчнүүд нь бүрэн эмчлэгдэх боломжтой болсон. Хамгийн чухал нь өвчний оношийг зөв тогтоож тохирсон эмчилгээг хийх шаардлагатай бөгөөд хувиараа болон мэргэжлийн бус эмчийн заавраар эмчилгээ хийлгэх нь өвчин хүндрэх, эдгэрэхгүй байх шалтгаан болдог юм.

Арчилгаа
40-45 хэмийн бүлээн усаар онгоцыг дүүргэж биеийн доод хэсгийн гуравны хоёр хэсгийг дүүрэн 5-10 минут суух хэрэгтэй. Энэ үед хуниас булчинг чангалж суллах дасгалыг давхар хийвэл тун сайн. Шулуун гэдэсний амсрын архаг үрэвсэл, мэс заслын дараа илүү удаан хугацаагаар сууж болно. Давс болон ариутгалын бодис заавал хэрэглэх шаардлагагүй юм.
Олон хүн цагаан мах эргэхийн зовлонг биеэрээ мэддэг (үүнийг мөн шамбарам өвчин, эсвэл анагаах ухааны хэлээр “геморрой” гэж нэрлэдэг). Цагаан мах эргэсний өвчинг намдаахын тулд лаа хэрэглээд сүүлчийн аргаар мэс засалд ордог гэдгийг ч мэдэх боловч эдгэрэхийн тулд хүн өөр юу хийж болохыг ихэнх хүмүүс мэдэхгүй.
Өвчин намдаах эм, мөн мэс засал ч энэ өвчний илэрсэн шинж тэмдэгт ханддаг, харин эх үүсвэрт нь хөндөхгүй. Тийм учраас эдгээж чаддаггүй. Мэс засалд орсон хүмүүс дараа нь дахиад ийм асуудалтай болох нь түгээмэл.

Цагаан мах хэд хэдэн шалтгаанаар эргэдэг:
– Шим тэжээл дутагдсанаас болж. Ялангуяа кальци үгүй болсон нь зүрх судасны системд муугаар нөлөөлнө. Хүн сахар (чихэр шоколат, хийжүүлсэн ундаа, кофе, боов…), мөн цагаан гурилтай бүтээгдэхүүн, тамхи, архи хэрэглэхэд биед, ялангуяа венийн судлуудад байгаа кальци шимэгдээд сулрахад хүрдэг. Тийм учраас дээрх бүтээгдэхүүнийг багаар хэрэглэж, мөн кальци агуулсан бэлдмэл уу.
– Өтгөн хатах. Хатсан өтгөн хатуу байдаг улмаас хүн хүндрэхдээ хэт дүлээд эмзэг хошногоны хуниас гэмтэхэд хүрнэ. Үүнээс сэргийлэхийн тулд өдөр бүр хангалттай хэмжээний ус уу (1.5-2.5 литр гэсэн үг!). Мөн их хэмжээний жимс ногоо, болон бусад ширхэглэг бүхий хүнсийг (шар будаа, гурвалжин будаа, овъёос, төрөл бүрийн самар…) хэрэглэж сур. 00-д удаан бүү суу, дүлэхгүй байхдаа анхаар.
– Байнгын чацга алдах. Энэ нь үрэвсэлд хүргэнэ.
– Хүнд юм өргөх. Хэтэрхий хүнд юмыг битгий өргө, мөн юм өргөх зөв техникийг сур (хөлөө ачаанд ойрхон байрлуулж, өвдгөө нугалж явган сууж, тэнцвэрээ олоод ачаагаа өргө. Нуруугаа тэгшхэн байлгаж хөлний булчинд ачаалалыг өг.) Жирэмссэн байх нь мөн энэ шалгаантай холбоотой бөгөөд та жирэмссэн байхдаа биеэ бодоорой!
– Байнга ханиах нь хүнд юм өргөхтэй адил гэдэсний доторх даралтыг ихэсдэг.

Цагаан мах эргэсэн бол гэрийн нөхцөлд хийж болохоор өөр хэд хэдэн эмчилгээ байдаг.
– Биеийнхээ тухайн газрыг цэвэрхэн байлга. Үүний тулд давс хийсэн бүлээн усанд 15 минут сууна (энэ нь мөн өвчин намжаахад тустай). Цус гарсан ч энэ эмчилгээ тустай. Бие засахдаа 00-ийн цаасаар битгий арч. Усаар угаагаад зөөлөн, үнэрт бодисгүй 00-ийн цаасаар хатаа. Саван хэрэглэхгүй байсан нь дээр.
– Сармисний хумсны хальсыг хуулж хутгаар хатгаад лаа мэт ашиглавал өвчинг намдаах болно. Гэтэл долоо хоногт 2-3 удаа л ашиглаж болно!
– Лааны оронд мөн, хальслаад хүссэн хэлбэртэй болгосон төмсний хэсэг ашиглаж болно.
– Гадил аяга сүүнд буцалгаж ууна. Өдөрт 4-5 удаа.
– Гадлын хальсыг бүү хая! 2 аяга усанд 3 ширхэг гадлын хэрчсэн хальсыг зөөлөн гал дээр тал болтол нь буцалгана. Хүсвэл зөгийн балаар амталж болно. Унтахаасаа өмнө ууна. Цагаан мах байхгүй болтол уу. Цагаан мах дахин эргэхээс сэргийлэхийн тулд долоо хоногт 1 удаа уусаар бай.

– Хатсан инжирийн жимсний 3-4 ширхэг шөнөжингөө усанд дэвтээж өглөө стакан бүлээн ус уусны дараа иднэ. Бас өдөржингөө дэвтээгээд орой иднэ. Энэ эмчилгээг 3-4 долоо хоногоор үргэлжлүүлнэ.
– Хатаасан чавга адилхан маягаар ашиглавал мөн ч тустай. Өтгөн хатахаас сэргийлнэ.
– Улаан перц цусны эргэлтэд сайнаар нөлөөлж судаснуудыг бэхжүүлж өгнө. Жижиг халбага хатаасан улаан перцийг халуун усанд хийж ууна. Эсвэл 50 гр улаан перц 38%-тай цагаан архинд хийж харанхуй сэрүүн газар хадгална. Энэ бэлдмэлээс өдөр бүр жижиг халбага уух нь зүрх судасны системд сайн. Эсвэл улаан перцны нунтаг вазелинтай холиод эргэсэн цагаан махан дээр шууд түрхэж болно. Улаан перц мөн цус тогтоохдоо сайн болохоор ялангуяа цус гарсан цагаан маханд түрх – хошногод оруулсан ч болно. Энэ нь мэдээж эхний ээлжинд жаахан хорсоно гэхдээ бодсноос хамаагүй гайгүй байж удахгүй мэдэгдэхгүй болно.
– Цагаан лууван их тустай. 100 гр үрсэн цагаан лууван жижиг халбага зөгийн балтай хольж иднэ. Өдөрт 2 удаа. Үрсэн цагаан лууван сүүтэй холиод үрэвссэн цагаан махан дээр түрхвэл өвчин намдааж, хавдсан хэсгийг буулгахад тустай.

– Сонгино их тус болно. 30 гр сонгино үүрээд стакан усанд хийж ууна. Өдөрт 2 удаа, хэдэн хоногийн турш. Сонгиноор мөн цагаан маханд түрхэх “эмчилгээний тос” хийж болно: 2 аяга дүүрэн жижиглэсэн юмуу үрсэн сонгиныг гурилтай хольж түрхэх тос мэт харагдтал тосонд шарна. Үүнийг унтахаасаа өмнөхөн цагаан махан дээрээ өтгөн гэж түрхээд боолтоор бооно. Үүнийг 2-3 өдөр хийнэ.
– Бор талхан дээр байдаг бяцхан сесам үр тустай (Меркур дэлгүүрт байдаг). 20 гр үр 500 мл усанд буцалгана. Буцалгаад ус нь 3/1-ээр буурсан буюу 350 мл болсны дараа хөргөөд хэрэглэнэ. Өдөрт хоёр удаа стаканы 4/1-ийг ууна.
Хэрэв таны цагаан мах эргэсэн бол та дээрх эмчилгээнээс аль болохоор олонг сонгон хэд хэдэн өдрийн турш хийгээрэй. Цагаан мах чинь байхгүй болсон ч хийсэн эмчилгээгээ хэд хоногийн турш үргэлжлүүлэх хэрэгтэй.

Цагаан мах дахин эргэхээс сэргийлж дээр дурдсаны дагуу хоолны дэглэмээ өөрчлөөд, мөн биеэ тэнхрэх арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд биеийн дасгал, ялангуяа гэдэсний хавийн цусны эргэлтийг сайжруулах гэдэсний дасгал чухал.
Хошногоны амсрын булчин чангаруулах тусгай Кегел гэдэг дасгал мөн чухал: Өглөө оройд орон дотроо байхдаа 100 удаа хошногоо хавчих, суллах дасгал маш амархан бөгөөд үүнийг хийхэд ямар нэгэн техник хэрэгсэл шаардахгүй, цаг бараг орохгүй.
Мөн дээрх эмчилгээнүүдэд гаж нөлөө байдаггүй учраас эрүүл мэндээ сахих үүднээс үе үе хийвэл илүүдэхгүй.