m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.04 01:35
146
Сурагчид шинэ цахим үнэмлэх ашиглаж эхэллээ

Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран  сурагчийн цахим үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Одоогоор нийслэлийн 173 сургуулийн 132 мянган хүүхдэд олгожээ.
Цахим үнэмлэх нь  сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд  үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгож байгаа.

Мөн нийтийн тээврээр үйлчлүүлэх сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой юм. Тус үнэмлэхээр номын сан, нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна Өргөө кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачлан тухайн өдөр  20-50 хувийн хөнгөлөлттэй үнээр кино үзэх зэрэг онцгой хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байна. Цаашид цахим үнэмлэхээр үйлчлүүлэх байгууллагуудад хөнгөлөлт урамшуулал зарлах бөгөөд тухай бүрт  сурагчдад мэдээлэл хүргэн ажиллах ажээ. Цахим үнэмлэхний үнэ 1400 төгрөг юм байна.