m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.04 02:50
1488
Гахайн махан хуурга хийх арга

Орц

гахайн гол мах - 200 гр, ногоон алим - 50гр, сонгино - 50гр, сармис - 1ш, коньяк  - 20 гр, алим жүүс - 50 гр, ургамлын тос - 30 гр, томат паста - 10 гр, чинжүү - 95 гр, брокли - 25 гр, хаш - 17 гр, хулуу - 17 гр, давс - 3 гр, перец - 2 гр, төмс - 85 гр, сүү - 20 гр, масло - 5 гр

Хийх арга

  1. Гахайн гол мах давтаж бэлэн болгоод  3 хуваагаад амталсан гуриланд өнхрүүлж тостой хайруулд хагас болтол нь шарна.
  2. Ногоон алимаа сармис хэлбэртэй нимгэн хэрчинэ. 
  3. Сонгино, сармисаа жижиг хэрчиж бэлдэнэ. 
  4. Чинжүү, хулуу, хашийг жижиг дөрвөлжин хэрчинэ. 
  5. Төмсөө чанаж, бэлтгээд, нухна. 
  6. Масло, сонгино, ногоон алим болон сармисаа нэмж бага зэрэг паста хийж хуураад брэнди эсвэл коньяк хийж дөл гаргаад алимны жүүс хийж 2 удаа бага зэрэг ширгээгээд хүрэн соус бага зэрэг хийж бэлэн болно.
  7. Олгохдоо амталсан төмс болон ногоогоор хачирлаж ногоон сонгино тавьж чимэглээд бэлэн болно.