МУГЖ Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун МУИС-ийг татварын нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж төгссөн ч аавынхаа найруулсан "Тагнуулч аав" уран сайхны кинонд дүрээ мөнхөлж жүжигчний авъяасаа нээсэн билээ. Х.Намууны найз залуу нь “Mixx” хамтлагийн дуучин Гүнчээ гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. Мөн л удахгүй нээлтээ хийх "Хамтран амьдрагч" кинонд тоглох авьяаслаг хосууд маань удахгүй мэндлэх шинэ хүнээ тэсэн ядан хүлээн суугаа гэнэ шүү. Ийнхүү МУГЖ Д. Хүрэлхүү удахгүй өвөө болох нь ээ.