m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.05 03:02
186
Нэг удаагийн 35 тэрбум төгрөг, нэлээд хэдэн жилийн хөрөнгө оруулалтыг дэнслэхийн учир

“SouthGobi Sands”-ийн гүйцэтгэх захирал, санхүүгийн ерөнхий менежер нарт Монгол Улсын шүүхээс 5.1- 5.10 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял оноосныг дэлхийн томоохон сайтууд, “Bloomberg” мэдээлэв. Энэ мэдээлэл “Монгол хөрөнгө оруулагчдаа цагдан хорьдог, ял оноодог” гэх мессежийг гэрлийн хурдаар хөрөнгө оруулагчдад өгөв бололтой. Шинжээчдийн мэдээлж буйгаар олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын гэх үнэт цаасны индекс унасан нь энэ шүүх хуралтай холбоотой гэх мэдээлэл бас байна.

“Хөрөнгө оруулагчид хэзээ ч тухайн улс орныг хөгжүүлье, сайн сайхан болгоё гэж орж ирдэггүй. Монгол Улсын хөгжлийн гарц хөрөнгө оруулагчид биш” гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэгэн ярилцлагадаа онцолсон нь бий. Гэхдээ олон талын эх сурвалжийн мэдээ, мэдэгдэл нэгийг бодож хоёрыг тунгаахад хүргэж байна.

Манайхны мөрдөж буй татвар тооцох аргачлал, нягтлан бодох бүртгэлийн стандарт үеэ өнгөрөөсөн нь бас асуудал дагуулдаг юм билээ.

Шүүх хурлын шийдвэрийг эрс эсэргүүцэж, мэдэгдэл хийсэн АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Пайпэр Энн Уинд Кэмбэллийн гаргасан мэдэгдэлд анхаарал татах хэд хэдэн эшлэл байгааг уншаад өнгөрөхөд хангалтгүй санагдлаа.

Дэлхийн стандартад хөл нийлэн алхах цаг аль эрт өнгөрснийг манай улсын эдийн засагчид ч онцлоод байна. Энэ нь үндэслэлтэй гэдгийг ч Монголын бизнесийн зөвлөл баталж, шүүхийн шийдвэр буруу байсан гэдэгт санал нэгтэй буйгаа илэрхийлэн мэдэгдэл гаргаж. Манайхны мөрдөж буй татвар тооцох аргачлал, нягтлан бодох бүртгэлийн стандарт үеэ өнгөрөөсөн нь бас асуудал дагуулдаг юм билээ. Түүнээс гадна эдийн засаг, татварын асуудал өөрөө толгой шаардддаг салбар. Тиймээс ч орчуулагчаар дамжуулж энэ хэргийг шийднэ гэдэг мэдээж аль аль талд нь үнэхээр хүндрэлтэй байсан биз. Анхан шатны шүүх шийдвэрээ нэгэнт гаргасан учир  хэнбэгуай ч түүнд нөлөөлөх боломжгүй. Энэ шийдвэр ямар сөрөг үр дагавар дагуулаад байна вэ. Хамгийн эхний сөрөг үр дагавар нь АНУ-аас манай үзүүлдэг эдийн засгийн тусламж, хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц хумигдах бололтой.

Монголчууд бидэнд танил болсон  АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн тусламж хамгийн түрүүнд яригдах боллоо. Тус сангаас таван жилийн хугацаанд 285 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байх юм. Энэ тухайгаа онцлоод тусламжаа зогсоохыг Мянганы сорилтын корпорацийн ТУЗ-ийн дарга Жэксон Кокс мэдэгдсэн нь үнэн аж.

Хэрвээ энэ шийдвэрээ баталгаажуулж бидэнд албан ёсоор мэдэгдвэл шүүхийн шийдвэрийн улмаас Монголын эдийн засагт шууд хохирол учирч эхлэх нь.

Нөгөө талдаа эл шийдвэрийг эс өөрчилбөл Монгол Улсад хор, хохирол дагуулах нь дамжиггүй боллоо.

“SouthGobi Sands”-ийн удирдлага, түүний өмгөөлөгчид давж заалдахаа анхан шатны шүүхийн шийдвэр гарсан даруй мэдэгдсэн. Одоо давж заалдах шатны шүүхийнхэн хэрхэх нь л  үлдлээ.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг алдаатай гэж үзвэл Монголын шүүхийн нэр хүнд дэлхийд унаж, улмаар хөрөнгө оруулагчдаа цагдан хорьдог гэх гуншин бүр лавшрах нь.

Монголын төр хар хайрцагны бодлогодоо энэ мэт асуудлыг онцолж, шивнэлдэж болоогүй юм гэж үү.

Нөгөө талдаа эл шийдвэрийг эс өөрчилбөл Монгол Улсад хор, хохирол дагуулах нь дамжиггүй боллоо. Хамгийн наад зах нь ирэх жил Тавантолгойн хөрөнгө оруулалт, Тавдугаар цахилгаан станцын гэрээг үзэглэснээр 2-3 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хэрхэн цааш эргэхийг хараад үлдэх нь бид. Олгой хагарав ч тогойндоо гэдэг. Монголын төр хар хайрцагны бодлогодоо энэ мэт асуудлыг онцолж, шивнэлдэж болоогүй юм гэж үү.