m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.05 06:52
740
Өглөө хоол идэх нь хүний биед хамгийн тохиромжтой

Эрүүл өглөөний унд нь таныг өдрийн туршид цэнэглэнэ. Бас таны эрүүл амьдралын хэв маяг ч үүнээс хамаарна. Өглөө бүр тогтмол унд ууж заншвал стресст илүү бага өртдөг гэнэ.

    Таны өглөөний унд олон нэр төрлийн байх хэрэгтэй. Хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн орох тусам амин дэм болон эрдэс бодисоор улам баялаг болно. Өглөөд ургамлын тосонд бус харин гриллд шарж болгосон хоол идвэл сайн. Мөн илчлэг ихтэй хоол идэхээс татгалзах хэрэггүй. Учир нь өглөө идсэн калорлиг хоол нь жин нэмэхэд нөлөөлдөггүй юм. Ялангуяа төмөр, калци, В-гийн төрлийн амин дэмийг агуулсан бүтээгдэхүүнийг сонговол сайн.
Өглөөдөө хагас бэлтгэсэн бүтээгдэхүүн хэрэглэвэл дээр үү, эсвэл шинэхэн бэлтгэсэн хоол хүнс дээр үү? Мэдээж шинэхэн ногооны зуушийг бэлтгэж идвэл сайн. Хүнс судлаачид өглөө каша идэхийг зөвлөдөг. Мах, өндөг, бутербродоос илүүтэй каша идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт болно.

  • Төрөл бүрийн эрдэс бодис, аминдэмээр баялаг үр тариа, будаа нь өглөөний унданд хамгийн тохиромжтой.
  • Мөн шинэхэн ногоо, жимс, эрдэс бодис бүхий хүнсийг сонгох хэрэгтэй.
  • Өглөөдөө амттай тэр тусмаа чихэрлэг нялуун амттай каша идэх хэрэггүй.
  • Ханасан тос агуулсан хоол, ялангуяа давс, өөх ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал сайн.
  • Цагаан талх бус харин хөх тарианы хар талх сонгож идээрэй.

Дашрамд сонирхуулахад эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Өндөг нь D, B12 амин дэм, хүний биеийн өөх тосны солилцоо хэвийн явагдахад нөлөөлдөг B амин дэмийн бүлэгт багтдаг холин, аминхүчил болон үл исэлдүүлэгч агуулдаг байна.
Өндгөнд агуулагддаг эдгээр амин дэм нь нүдний мэдрэлийг хамгаалж, хүрээлэн буй орчны хортой нөлөөг саармагжуулдаг ажээ. Мөн яс болон үеийг бэхжүүлдэг бөгөөд дархлааны тогтолцоог сэргээж, оюун ухааны чадварыг дээшлүүлдэг байна. Өндөг бол шулуун гэдсэнд шаар болон үлддэггүй, хүний бие организмд 97-98 хувь шингэдэг цорын ганц бүтээгдэхүүн юм байна.