m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.05 08:14
60
Хялганат тосгон эдийн засгийн форум зохион байгууллаа

Булган аймгийн Хангал сумын дөрөвдүгээр баг Хялганат тосгон энэ жил түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэх бэлтгэл ажилдаа ороод байна. Ойг зохион байгуулахтай зэрэгцэн тосгоны захирагчийн албанаас хөгжлийн шинэ чиглэлээ тодорхойлохоор аймгийнхаа төвд хүрэлцэн ирж сумдын дундаас анх удаа "Эдийн засгийн форум" зохион байгууллаа. Хялганат тосгон нь аймгийн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх бодлогод тусгагдсаны дагуу үйлдвэржилтийн газрын байршлыг тогтсоноо танилцуулж, цаашид хөгжих бүрэн боломжтой үйлдвэржилтийн чиглэлүүдээ танилцууллаа. Форумын үеэр Тайга, Их шүүдэргэнэ цайны үйлдвэрүүд болон Шахмал хавтангийн үйлдвэрүүд төслийнхөө талаар мэдээлэл хийж орон нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргалаа. Мөн тосгоны захирагчийн алба "Танил Хялганат" нэртэй уулзалтын АЗДТГ-ийн хэлтэс агентлагийн дарга мэргэжилтнүүд  болон зарим агентлагийн дарга нартай цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, арга зүйн зөвлөгөө аван тулгамдаж буй асуудлаа тосгоны захирагчийн албанаас танилцууллаа.