Орц:
50 г ѳѳхѳн тос
1кг улаан байцаа
1 сонгино (дуртай нь жижиг хэрчнэ,)
2 алим, хальслаад, үрнээс нь салгаад, 8 хэсэг болгоно
1 ц/х элсэн чихэр
2 ц/х орос цуу, эсвэл нимбэгний шүүс
4 ц/х улаан дарс
давс
1 лаврын навч
1,2 хадаасхан
2-4 ц/х аньс, аньсны эсвэл хадны чанамал
250 мл ус
Хийх арга:
Улаан байцааг угаагаад гаднах навчнаас салгана. 4 хэсэг хуваагаад, хэсэг болгоныг нарийхан хэрчнэ. Байцааны голыг хэрэглэхгүй.
Нэг зузаавтар саванд тосоо хайлуулаад, халахаар нь сонгино, алимаа элсэн чихэртэйгээ хийж хуурна. Улаан байцаагаа нэмээд, байнга хутган цуу, дарс, аньсаа, мѳн амтлагч нараа нэмнэ. Байцааны хэмжээ багасаад ирэнгүүт усаа нэмээд, таглаад, зѳѳлѳн гал дээр хагас цагаас бүтэн цаг болгоно. Тэр хооронд хэдэн удаа хутгаж, усыг нь бүрмѳсѳн ширгээхгүй байхыг анхаарна. Залуу байцаа хагас цаг болно. Байцааг удаан хадгалсан байвал 1 цаг. Бас нарийн хэрчилттэй тусам хурдан болно.
Шарсан мах, галуу, нугас, ангийн мах зэрэг хоолонд хачир болгоож хэрэглэнэ. Нухсан, чанасан тѳмстэй зохино.