m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.06 02:48
218
Хятадын газрын зураг шиг алт олджээ

Хятадын Шинжаань мужийн нэгэн малчин өнгөрсөн сарын 30-ны өдөр санамсаргүй тохиолдлоор газраас 7.85 кг  шижир алт олсон тухайгаа өчигдөр мэдээлжээ.

Уртаараа 23 см, өргөнөөрөө 18 см, 8 см зузаантай шижир алтыг олсон малчин амьдрал нь тийм ч боломжтой нэгэн биш бөгөөд гараар өргөхөд нилээд жин дарж байсан алтыг гэр бүл, найз нөхөдтэйгөө зөвлөн нийтэд сонирхуулахаар болсон ажээ. Учир нь энэ алт Хятадын газрын зурагтай ихээхэн төстэй байсан нь түүний сонирхлыг татсан байна.