1. Чамд хэрэгтэй зүйлс:
• Үсний будагны сет (бээлий, будаг, будаг шингэлэгч, ангижруулагч)
• Цаг
• Товчтой цамц
• Хуучирсан алчуур
• Том шүдний сойз
• Вазелин
• Жижиг толь
• Үсний хавчаар
• Хуванцар аяга
• Тугалгаан цаас
• Цагаан цаас юм уу цаасан алчуур
Үсээ будахаасаа өмнө битгий угаагаарай. Угаагаад 1-2 хоносон үсний хуйханд будаг харшлахаас сэргийлэх хамгаалалтын давхарга үүссэн байдаг. Тэгээд товчтой цамцаа өмс.
2. Будгаа толгойндоо бүхэлд нь түрхэхээсээ өмнө үсний далд хэсгээс нэг тугийг гаргаж ирээд туршиж үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд будаг, будаг шингэлэгч хоёроо онгойлгож хуванцар аягандаа жаахан хэсгийг хийгээд холино.
3. Хоёр савыг нь сайтар таглаж унаж асгарахааргүй газар тавиарай.
4. Чихнийхээ араас нэг туг үс гаргаж ирээд будгаа угаас үзүүр хүртэл нь будна.
5. Бусад хэсэгт хүргэхгүйн тулд тухайн туг үсээ тугалган цаасаар ороож 30 минут байлгаарай. Явцын дунд үе үе харж ямар өнгөтэй болж байгааг нь шалгах хэрэгтэй. Чиний үсний бүтцээс хамааран хугацааг нь хүсэлдээ нийцүүлэн өөрчилж болно. Хэдэн минутын дараа үс чинь чиний хүссэн өнгөнд хувирч байна гэдгийг харахын тулд энэ туршилтыг хийж байгаа юм.
6. Туг үсээ зайлна. Ард нь цагаан цаасаа барьж үснийхээ өнгийг сайтар ажигла. Хэрвээ чиний хүссэн өнгө гарсан байвал үлдсэн бүх үсээ будахдаа бэлтгээрэй.
7. Үснийхээ зааг хэсэгт вазелин түрхэж будагны толбо тогтохоос хамгаалаарай.
8. Бээлийгээ өмсөж будгаа будаг шингэлэгч дотроо хийж тагла.
9. Одоо доод тал нь 200 секундын турш сайтар сэгсэрч холиорой. Хүсвэл хуванцар аягандаа хийгээд хольсон ч болно.
10. Хавчаараа ашиглан үсээ 2-4 хэсэг болгож хуваа.
11. Тэр даруй үсээ будаж эхлэ. Хуваасан хэсгүүдийнхээ аль нэгнээс эхлээд бусад бүх хэсгийг дуустал нь буд. Ерөнхийдөө, үснийхээ угаас үзүүр лүү чиглэсэн байдалтайгаар будах хэрэгтэй. Ялангуяа үсээ одооныхоос нь бараан өнгөтэй болгох гэж байгаа юм уу, цагаан үсээ далдлах гэж байгаа тохиолдолд. Хэрвээ чи үсээ одооныхоос нь цайвар өнгөтэй болгох гэж байгаа бол будгаа үснийхээ голоос төгсгөл рүү нь эхэлж будаад, дараа нь дээш уг руу нь будсан нь дээр.
12. Будгаа 30 минутын турш юм уу, туг үсэн дээрээ хийсэн туршилтынхаа үр дүнгээс хамааран тодорхой хугацаанд байлга. Үлдэгдэл будгийг хаяарай.
13. Цаг болмогц үсээ бүлээн усаар зайлаарай. Ус өнгөгүй болж урстал нь мөн ямар ч хөөсрөлт байхгүй болтол зайлах хэрэгтэй.
14. Үсээ алчуураар арчаад шүдний сойзоор ширэлдсэн хэсгийг салгана.
15. Ангижруулагчныхаа талыг гаргаж үсэндээ түрхээд 5 минутын дараа бүлээн усаар ахин зайл.
16. Үлдсэн ангижруулагчаа дараагийн угаалтандаа зориулан хадгалаарай.
Зөвлөгөө:
Усан дах эрдэс бодисууд будгийг арилгадаг учраас өдөр бүр угаах хэрэггүй. Мөн өнгө тогтоогч ангижруулагч авч хэрэглээрэй.
17. Өмнө нь ба дараа