m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.06 05:24
200
"Дашваанжил"-ын газ дэлбэрч хоёр хүн бэртжээ

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй "Дашваанжил" компанийн хий цэнэглэх станцад өчигдөр дэлбэрэлт болж хоёр хүн түлэгдэж бэртжээ. Дэлбэрэлтийн улмаас тус агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхууд бүгд хагарсан байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Д.Гантулгаас тодруулахад "Тус компанийн камерийг шүүж үзэхэд хий цэнэглэх станцын эрхлэгч, хий цэнэглэгч хоёр хүн агуулахад орсон байсан. Орсноос хойш хоёр минутын дараа дэлбэрэлт болсон. Бидний урьдчилсан байдлаар авсан мэдээллээр тухайн хоёр ажилтан нь агуулахад үүрэг чиглэл авалгүйгээр тодорхойгүй шалтгаанаар орж хий цэнэглэх төхөөрөмжөөс зориулалтын бус баллонд цэнэглэлт хийх гэж байсан болов уу гэсэн таамаг байна. Тухайн баллонуудыг цагдаагийн байгууллага эд мөрийн баримт болгон өгсөн" гэж мэдээллээ.

Тухайн баллонуудыг цагдаагийн байгууллага эд мөрийн баримт болгон хүлээлгэж өгчээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа байна.