m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.06 11:17
762
Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн Кристиан Диор

Эрхэм уншигчиддаа mass.mn-ын энэ удаагийн амжилтын түлхүүр цувралдаа Францын алдарт загвар зохион бүтээгч Кристиан Диорын амжилтын түүхээс толилуулъя.

Францын алдарт загвар зохион бүтээгч Кристиан Диор нь 1905 онд Нормандын эргийн Гренвилл хотод төржээ. Тэрээр бизнес эрхлэгч чинээлэг гэр бүлийн таван хүүхдийн нэг байсан ба түүнийг таван настай байхад гэр бүлийнхэн нь Парис уруу нүүжээ. Эцэг эх нь хүүгээ сайн дипломатич болгохыг хүсэж байсан хэдий ч тэрээр гудамжинд зураг зурж халаасны мөнгөө олохыг илүүд үзэх болов. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн сургуулиа орхисны дараагаар аав нь түүнд жижиг галерей худалдан авч өгснөөр Диор найзуудынхаа хамтаар Павло Пикассо мэтийн уран бүтээлчдийн зургийг худалдаалах болсон байна. 

1929 оноос их хямралын үе эхэлж, түүний эцэг эх нас барсны дараагаар аавынх нь бизнес уналтанд орж тэрээр галерейгаа хаахад хүрсэн ажээ.  Хэсэг хугацааны дараа буюу 1940 онд цэргийн хувцасны үйлдвэрийн Роберт Пигегтэй хамтран ажиллаж эхэлсэн нь хувцас загвар зохион бүтээгч болох эхлэлийг нь тавьсан ажээ. 1942 оноос тэрээр хувцас загвар зохион бүтээгч Лусиан Луронтой хамтран ажиллаж байв.  Хөвөнгийн үйлдвэрлэлийн магнет гэж нэрлэгдсэн Марсель Буссак Лусиан Лурон түүний ур чадварыг үнэлснээр 1946 оны арванхоёрдугаар сарын 16-нд Парисын Монтэнью гудамжны 30 тоотод  Диорт “Кристиан Диорын загварын ордон”-оо  нээх боломж олдов.  

1946 он Парисын Монтэнью гудамжны 30 тоотод  Диорт “Кристиан Диорын загварын ордон”-ы нээлт

Хамгийн анхны коллекцио  Диор 1947 онд танилцуулж байсан түүхтэй ажээ. Тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-нд  дебют коллекцио танилцуулснаар түүний нэр хүнд өсөж АНУ-ын Harper’s Bazaar сэтгүүлийн редактор  Кармель түүний загварыг “Шинэ дүр төрх” хэмээн нэрлэж байжээ.

1947 он ид ажлын үер 

1947 оны арваннэгдүгээр сар студдээ

1947 он. Балетын бүжүигчид түүний хувцасыг өмсөх болжээ

1947 он. Диорын Шинэ дүр төрх загвар

 

Дайны дараах Европ болон тухайн үеийн Парисын загварын чиг хандлага нь Диорт  амжилтанд хүрэх суурь нь болж өгчээ. Тэрээр үйлдвэрлэсэн хувцасныхаа нэрэнд өөрийн төрсөн газар Гренвиллын нэрийг оролцуулсан ба загварын шоу бүрд нь зарим загвар өмсөгчид нь түүний дуртай сараана цэцгийн баглааг өмсдөг онцлогтой болов.

Диор 1948 оны арваннэгдүгээр сард  Нью-Йоркын 57 дугаар гудамжны тавдугаар өргөн чөлөөнд  тансаг зэрэглэлийн хувцасны салоноо нээжээ. Мөн тухайн ондоо “Dior Parfums ” сүрчигний компаниа үүсгэн байгуулж, анхны сүрчиг болох Miss Dior-оо гаргасан байна.

1949 онд Диор хамгийн анхны лиценз авсан загвар зохион бүтээгч болов.

1950 оны дөрөвдүгээр сар, Диор загвар өмсөгчдийнхөө хамтаар Лондонд

1950 онд Парис дахь студдээ

1954 оны арван нэгдүгээр сар. Нэлэн коллекцынхаа танилцуулгын үер Гүнж Маргаретын хамтаар

1955 онд Элчин сайдын охин Диорын бүтээсэн хурмын даашинзаар гоёж байжээ

1957 оны хоёрдугаар сар ажлынхаа байранд

1955 онд арванесхөн настай Ив Сан Лоренийг өөрийн туслахаар авч ажилуулав.

Алдарт загвар зохион бүтээгч Кристиан Диор 1957 оны аравдугаар сарын 24-нд зүрхний шигдээсээр нас болж 21 настай Ив Сан Лорен түүний үйл хэргийг залгамжлан үлджээ. Диорын оршуулах ёслолд 2500 хүн оролцны дотор Винсдорын Гүнтэнээр ахалуулсан нэр алдартай үйлчлүүлэгч нар нь байжээ.

Диорын оршуулах ёслолын үеэр Ив Сан Лорен 

1978 онд Диорыг Виллот Группед худалдаж, удирдах эрх Бернард Арнаултэд шилжжээ. Бернард Арнаулт 1985 онд Кристиан Диорын гүйцэтгэх захирал болсноор  Кристиан Диор холдинг компанийг шинэчлэн байгуулсан байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нэр хүндээ алдаагүй дэлхийн брэнд болсон Кристиан Диорын түүх шинэ шинэ бүтээгдэхүүн, загваруудаар өргөжин үргэлжилсээр түүний нэрийг дуурсгасаар байх ажээ.